card

Захиралын мэндчилгээ

Монголд хэрэгтэй иргэн, дэлхийд зөвшөөрөгдсөн хүнийг бид бэлтгэнэ

Сайн байцгаана уу. Эрхэм хүндэт эцэг эхчүүд, суралцагч шавь нараа...

      Хурдацтай хөгжиж байгаа 21-р зууны даярчлалын эрэн үед өнөөгийн Монгол оронд улс орноо удирдах чадварлаг удирдагч нэн тэргүүнд шаардагдаж байна. Монгол орныг удирдах хойч үеийнхний  боловсрол нь энгийн нэг мэдлэгийг дамжуулах бус,  өөрийнхөө давуу талыг нээн илрүүлж  дээд зэргээр хөгжүүлсэн  бусдыг хайрладаг, улс эх орныхоо, цаашлаад дэлхийн төлөө ажиллаж чадах зөв иргэн төлөвшүүлэх явдал юм.

Гэрэлт-Ирээдүй Олон Улсын Сургууль нь сурагчдад бодит чадвар олгох хөтөлбөртэй, зөв монгол хүн өсгөн төлөвшүүлэх мэргэжлийн өндөр чадвартай, шавь нараа болон бусдыг  хайрлах зүрх сэтгэлтэй чадварлаг багш нартай. Энэ маань бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг сэтгэлгээг суулгаж өгөх, үнэн, худлыг ялгаж мэдэх мэргэн ухаан, эрүүл бие бялдартай байж өөрийн мөрөөдөлдөө хүрэхийн тулд  эцсийг нь хүртэл явж биелүүлэх , өөрийнхөө амьдралыг зөв авч яван бусадтай  сайхан харилцаа үүсгэж аз жаргалтай нийгмийг бүтээх чадвартай иргэн төрүүлж чадна.

       Мөн өргөн уудам хорвоо ертөнцийн зүг хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн нисэж чадахуйц олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшний гадаад хэлний чадвар эзэмшүүлнэ. Манай Гэрэлт-Ирээдүй бүрэн дунд сургуулийн  нээлттэй хаалгаар орж ирэх тэр мөчөөс эхлэн танай хүүхэд мэдлэг чадвартай, ирээдүйдээ итгэх итгэл  найдвартай , бусдыг хайрлаж чаддаг, сайн санааны үйлс хийх сэтгэлтэй Монгол орны жинхэнэ гэрэлт ирээдүй болох болно.

Гэрэл-Ирээдүй Олон Улсын Сургуулийн захирал, Боловсрол судлалын магистр                  Хо Сон Хe 

 

Хичээлийн эрхлэгчийн мэндчилгээ

Хүндэт эцэг эхчүүд ээ. Өнөө хүртэл явж ирсэн боловсролоо эргээд нэг харж, эргэцүүлэн бодоцгооё.

      Өнөөдөр бидний боловсролд өндөр дүн хэрэгтэй байна уу, эсвэл бодит чадвар хэрэгтэй байна уу? Өндөр оноотой хүн хүссэн сургуульдаа орж чадах ч дүнгийн хойноос хөөцөлдсөөр бусад зүйлд идэвх чармайлт нь буурч сайн ажилтан, сайн мэргэжилтэн болж чадахгүй ажлын байрандаа гологдож эхэлдэг. Ийм боловсон хүчинтэй улс орны хөгжил ямар байна вэ?

Амьдралаа аваад явахад зайлшгүй хэрэгтэй зүйлийг зааж сургаагүй байж хэрэгцээгүй олон чухал бус зүйл зааж цаг хугацааг барах уу? Англи хэлний хичээлийн дүн 100% байж гадаад хүнтэй харилцаж чадахгүй байвал яах вэ? Тэгвэл юунд суралцах ёстой вэ?. Хариуцсан ажлаа сайн хийж чадах бодит чадвартай хүн хэрэгтэй байна. Бодит чадвар гэдэг нь глобалчлалын өнөө үед гадаад хүнтэй уулзаад ажлаа төвөггүй ярилцах чадвар, энэ их мэдээллийн үерээс өөрт хэрэгтэйгээ богино хугацаанд олж эзэмших чадвар, болж байгаа аливаа үйл явдлын зөв бурууг ялгаж таних чадвар, хувийн амьдрал асуудлаа зөв шийдэх чадварыг хэлж байна.

       Эцэг эхчүүд таны хүү, охин чинь ийм чадвартай болбол та бүхний сэтгэл амар тайван байна биз дээ. Тэгвэл манай сургууль ийм л хүнийг төлвөшүүлэх зорилго тавиад ажиллаж байна Та манай сургуульд хүү, охиноо сургаснаар ирээдүйд нь маш чухал хөрөнгө оруулалт хийж байгаадаа эргэлзэх хэрэггүй ээ. Танай хүү, охиныг хайрлаж, эрдэмтэй хүн болгох шилдэг монгол, гадаад багш нар ажиллаж байна. Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, сурах боломж нөхцөл хангалттай бэлтгэгдсэн байгаа. Манай сургуулийн үүд хаалга хэнд ч нээлттэй

Гэрэлт-Ирээдүй Олон Улсын Сургуулийн сургалтын менежер, Монгол Улсын Гавьяат багш         Л. Олзвой