Гэрэлт-Ирээдүй сургуулийн сурагч Х.Тамир МУ-ын 2017 оны   шилдэг сурагчаар шалгарлаа

Англи, Солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Гэрэлт-Ирээдүй" бүрэнд дунд сургуулийн 9а ангийн сурагч Х. Тамир 2017 оны Монгол улсын шилдэг хүүхдийн нэгээр шалгарч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шагналаа гардан авлаа.

Х.Тамир маань Монгол Улсад шинэхэн хөгжиж байгаа радио пилингацын спортоор хичээллэдэг. Энэ нь хэдэн арван км-ийн цаана нуусан төхөөрөмжийг түүнээс цацрах долгионы тусламжтайгаар олж илрүүлдэг спорт бөгөөд “Үнэг агналт” гэсэн тэмцээн олон улсад болдог билээ. 2017 оны  Азийн аваргын “Үнэг агналт”-ын тэмцээнд багаараа нэг алт, нэг мөнгө, 2 хүрэл, хувиараа 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн болсон юм. 

Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан мянга мянган авьяаслаг хүүхдүүдээс шалгарч энэхүү хүндэт шагналын эзэн болсон Х.Тамиртаа баяр хүргэж ирээдүйд дэлхийд нэрээ дуурсгаарай гэж хүсэн ерөөе. 

Гэрэлт-Ирээдүй бүрэн дунд сургуулийн захиргаа