Хүнлэг энэрэнгүй, тусч сайхан сэтгэлтэй, чин үнэнч шударга зан төлөвтэй, эмх цэгц сахилга баттай, орчиндоо дасан зохицож түүнээс суралцах авъяас чадвартай болох хүсэл эрмэлзэлтэй скаут сурагчдын маань оролцсон "Скаут миний амьдралд" өдөрлөг амжилттай болж өнгөрлөө. 
Тус өдөрлөгт Монголын скаутын холбоо, дүүргийн скаутын холбооноос сургагч багш нар уригдан ирж оролцсон бөгөөд бага, дунд, ахлах ангийн скаут сурагчид маань эцэг эхчүүдтэйгээ хамтдаа нэг оройг хамтдаа дурсамжтай хөгжилтэй өнгөөрөөлөө.

Өдөрлөгийн зорилго маань: 

  • Эцэг эхчүүдэд скаутын талаар мэдээлэл өгөх
  • Скаут сурагчид маань сурсан мэдсэнээ үзүүлэх 
  • Скаут сурагчдад урам зориг, итгэл өгөх
  • Шинэ скаут сурагчдыг угтан авахад байлаа.

Шинээр скаут болох хүсэлтэй сурагчдад хэзээд нээлттэй шүү ~~~ Бүгдээрээ, бултаараа, олноороо скаут сурагч болцгооё