card

Гэрэлт-Ирээдүй сургуулийн сурагчийн
үүрэг хариуцлага

Бид ахмад үеийнхээ  гайхамшигтай түүх, соёлыг  үргэлжлүүлэн бүтээх үүрэгтэй энэ дэлхий дээр төрсөн юм.

Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн түүхэн үйл явдал, уужим саруул ухааныг  өдөр бүр санаж, оюун ухаан, авьяас билгээ дайчилж, сайхан Монгол эх орноо хөгжүүлэх  зөв монгол хүн болон төлөвшиж дэлхий дахинд монгол хүний гайхамшигт эрдэм мэдлэг, авьяас чадварыг гайхуулах цаг үе ирсэн байна.

Энэ үүрэг хариуцлагыг биелүүлэхийн тулд:

Чин үнэнч сэтгэлтэй, эрүүл саруул бие бялдартай байж, эрдэм мэдлэг эзэмших арга барилд суралцаж, хүн бүр жинхэнэ авьяас чадвараа нээн хөгжүүлэх  

21-р зууны үсрэнгүй хөгжилтэй  хөл нийлүүлэн алхах, шинэ бүтээл санаачлах, эх орноо хөгжүүлэхэд  үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой байх  

 Монгол ёс заншил, хууль дүрмээ хүндэтгэн дээдэлж үр бүтээлтэй, бодит үнэн, хайр хүндэтгэлийг үндэс сууриа болгон эв нэгдэлтэй алхах  

Бидний санаачилга, хамтран ажиллах ажиллагаанаас улс орны цэцэглэн хөгжих нь шалтгаална. Миний хөгжлөөс улс орны ирээдүй үүдэлтэй гэдгийг ухаарч бүх зүйлд хариуцлагатай хандаж өөрсдөө эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож сайн санааны үйлс хийх нь миний ухаан санаа тэлж өөрчлөгдөн хөгжинө гэдгийг сайтар ойлгох

Хүн нэг бүрийн эрхэм зорилго бол  эх орон, эх орныхоо тусгаар тогтнолыг хайрлан хамгаалах нь миний амьдралын зам мөн гэдгийг итгэл үнэмшлээ болгон өөдрөг  хүсэл эрмэлзэлтэйгээр цаашдын амьдралаа харж итгэл үнэмшил, бахархал дүүрэн хичээнгүйлэн суралцаж эх орныхоо шинэ түүхийг бүтээцгээе.

story-image

Удирдагч хүний өдөр тутам хэрэгжүүлж байх зүйлс

  • Ном уншихдаа өгүүлбэрийг утгат хэсгээр нь задлан шинжлэх
  • Гадаад хэлээр эхийг утгачлан унших, тэмдэглэл хийх  
  • Уншсан, сонссон, үзсэн зүйлээ тунгаан бодох  
  • Хөгжим сонсох, уран зураг үзэх, байгальд алхах  
  • Спортын нэг төрлөөр хичээллэж үр дүнт дасгалыг тогтмол хийж хэвших
  • Өдрийн тэмдэглэл хөтлөх, өөртөө дүгнэлт хийх
  • Хэрэгжүүлж байгаа 10 зүйлийнхээ биелэлтийг тэмдэглэх
  • Найз нөхөд,ойр тойрныхоо хүмүүст захидал бичих

Хоолны үйлчилгээ